Монгол Улсад автозамын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойнхүрээнд “Баруун бүсийн автозамчдын мэргэжлийн ур чадвар-2014” тэмцээн2014 оны 10-р сарын 20-нд Ховд аймагт болж өнгөрлөө.

Тэмцээнийг Зам тээврийн яам, Алтайн зам ХК, Монголын авто замчдын холбоо хамтран зохион байгуулав.

ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Б.Мандат, Авто замын хяналт эрдэм шинжилгээ судалгааны төвийн дэд захирал Х.Гантөмөр, “Алтайн зам” ХК-ийнГүйцэтгэх захирал А.Энхбат,МАЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, “Заабар” ХХК-ийн захирал З.Батбаяр, МУ-ын зөвлөх инженер “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн ерөнхий инженер Ш.Тэгшээ, Ховд аймгийн тээвэр авто замын газрын зам хариуцсан байцаагч Ё.Аюурзана, МАЗХ-ны сургалтын менежер Д.Энхтуяа нар тэмцээнийг нээж замчиддаа амжилт хүслээ.

Тэмцээн хөтөлбөрийн дагуу 11.00 цагаас эхэлж, орой 21.00 цаг хүртэл үргэлжилсэн ч оролцогчид идэвхтэй оролцсон. Мөн тэмцээний явцыг Ховд телевиз, Олон ястны телевиз сурвалжлан орон нутгийн мэдээллийн хөтөлбөрөөр мэдээллэв.

Тэмцээнийг дараах төрлүүдээр зохион байгуулж, 1-3 дугаар байр эзлүүлэв.

1.    Авто замын инженерийн ур чадварын тэмцээн

2.    Хэмжилтийн инженерийн ур чадварын тэмцээн

3.    Эксковаторын операторын ур чадварын тэмцээн

4.    Автогрейдерийн операторын ур чадварын тэмцээн

5.    Замчны ур чадварын тэмцээн

Тэмцээндбаруун 5 аймгийн АЗЗА-ын компаниуд болон баруун бүсэд зам барьж буй дараах компаниуд оролцож мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдлөө.

1.    “Ховд” АЗЗА ТӨХК

2.    Баян Өлгий аймгийн “ЖОЛ” ХХК

3.    “Увс” АЗЗА ТӨХК

4.    “Говь алтай” АЗЗА ТӨХК

5.    “Завхан” АЗЗА ТӨХК

6.    “Тэмүүн холдинг” ХХК

7.    “Түм дэлгэрэх” ХХК

Тэмцээнийг дүгнээс танилцуулбал:

1.    Авто замын инженерийн ур чадварын тэмцээнд

1-р байр: Увс АЗЗА ТӨХК-ийн инженер О.Лхагваа

2-р байр: “ЖОЛ” ХХК-ийн инженер М.Муратбек

3-р байр: Тэмүүн холдинг ХХК- ийн инженер Э.Содномдорж

2.    Эксковаторын операторын ур чадварын тэмцээнд

1-р байр: “Тэмүүн холдинг” ХХК-ийн оператор Т.Пүрэвжаргал

2-р байр: “Түм дэлгэрэх” ХХК-ийн оператор Д.Батдэлгэр

3-р байр: “Ховд” АЗЗА ТӨХК-ийн оператор Т.Даваа

3.    Хэмжилтийн инженерийн ур чадварын тэмцээнд

1-р байр: “ЖОЛ” ХХК-ийн инженер Ж.Досымбек

2-р байр: “Тэмүүн холдинг” ХХК-ийн инженер Э.Содномдорж

3-р байр: “Говь алтай” АЗЗА ТӨХК-ийн инженер С.Дугарсүрэн

4.    Автогрейдерийн операторын ур чадварын тэмцээнд

1-р байр: “ЖОЛ” ХХК-ийн оператор Х.Хурмет

2-р байр: “Тэмүүн холдинг” ХХК-ийн оператор Д.Дэмбэрэлдорж

3-р байр: “Говь алтай” АЗЗА ТӨХК-ийн оператор Ж.Нямдорж

5.    Замчдын ур чадварын тэмцээнд

1-р байр: “Тэмүүн холдинг” ХХК-ийн замчин Х.Цэрэндэндэв, Л.Баянбат, Д.Мягмарсүрэн

2-р байр: “ЖОЛ” ХХК-ийн замчин Ж.Берденбек, Е.Ахылбек, З.Авдилмнав

3-р байр: “Түм дэлгэрэх” ХХК-ийн замчин У.Анхбаяр, Х.Гансүх, А.Шалхар

Багийн дүнгээр “Тэмүүн холдинг” ХХК тэргүүлж  “ШИЛДЭГ БАГ”-аар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.