ХОВД АЙМАГТ 300 МЯНГАН МОДНЫ СУУЛГАЦ ТАРЬЖ, УСАЛГААНЫ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нью прогресс групп” 10 сая мод тарьж ургуулах ажлаа 2022 оноос эхлүүлсэн бөгөөд 2023 оны үйл ажиллагаагаа Ховд аймагт 1 сая мод тарьж эхлүүллээ.

Энэ хүрээнд “Ховд Эко цемент” үйлдвэрийн хамт олон тавдугаар сарын 13-16-нд Ховд аймагт 300 мянган модны суулгац тарьж, усалгааны асуудлыг бүрэн шийджээ. 2022 онд Ховд аймагт нийт 100 мянган мод суулгаж байсан бол энэ жил улиас, бургас, хайлаас үхрийн нүд, чацаргана, агч, жигд, голт бор, гүйлс гэх мэт 300 мянган модны тарьц суулгажээ.

ЭХНИЙ АЛХАМ МОД ТАРИХ Ч УСАЛГАА УДААХ ХАМГИЙН ЧУХАЛ АЖИЛ БАЙДАГ

Мод тарих нь ажлын ердөө эхлэл хэсэг бөгөөд түүнийг цаашид арчилж тордон ургуулах нь дараагийн чухал алхам байдаг. Нью прогресс групп “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 10 сая гаруй моддыг тарихдаа усалгааны асуудлыг бүрэн шийдэж, хийж буй ажлаа үр дүнтэй гүйцэтгэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл худаг, усан сан гарган, цахилгаанаар хангаж, суулгац бүрд ус хүрэх усалгааны системийг бий болгон 350 мянган дуслын хошуунаас тодорхой давтамжаар ус дусалж модны үрсэлгээг чийглэх технологийг нэвтрүүлжээ.

10 САЯ МОД ТАРИХ “НЬЮ ПРОГРЕСС ГРУПП”-ЫН АЛСЫН ХАРАА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Нью прогресс групп” нэгдэж жишиг мод үржүүлгийн газар байгуулж тарьц, суулгацын үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлэхээр дараах ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөөд байна.

1. Мод үржүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж 2023 онд 300 мянган ширхэг, 2024 онд 1,5-2 сая тарьц, суулгац үржүүлэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулна.

2. Ойжуулалтын ажилбаруудыг механикжуулж жилд 1 сая ширхэг тарьц суулгацаар ойжуулалт хийх бааз суурийг бий болгоно.

3. Агро ойжуулалтын бодлогыг хэрэгжүүлж ойжуулах талбайн 40 хувь жимсний мод тарьж цөлжилт, элсний нүүдлийг багасгахаас гадна жимсний аж ахуйг байгуулж ойжуулалтаас орон нутгийн иргэд эдийн засгийн үр өгөөжийг хүртсэн тогтвортой хөгжлийг бий болгоно.

5. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Ховд аймгийн нийтийн эзэмшлийн зам талбайг ойжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд манлайлан оролцоно.

© 2024 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.