ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“ЭН ПИ ПЕТРОЛИУМ” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр 6 дахь жилдээ ажиллаж байна.
Манай компани нь 2014 онд анх “Талын харгүй” ХХК нэртэй уул уурхай бизнесийн зөвлөгөө, гадаад худалдаа чиглэлээр үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй.
2016 онд Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яамнаас тусгай зөвшөөрөл авч, Монгол Улсын нефть хийн үндэсний ассоциацад гишүүнээр элсэн орсон. Бид газрын тосны бүтээгдэхүүнээ тусгай зөвшөөрөл стандартын шаардлага хангасан, улсын
бүртгэлтэй сав тоног төхөөрөмжүүд бүхий агуулах, шатахуун түгээх станцуудаараа дамжуулан бөөнөөр болон жижиглэнгээр борлуулалтын чиглэлээр борлуулалт хийн ажиллаж байна. Манай компани нь ОХУ-ын Газпром нефть, Роснефть, Лукойл зэрэг үйлдвэрлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд KIXX болон Mannol брэндийн бүтээгдэхүүнийг өөрсдийн ШТС-аар борлуулалж байна. Цаашид дотоодын газрын тосны бүтээгдэхүүний импорт, жижиглэн болон бөөний борлуулалтын зах зээлд компанийн байр сууриа бэхжүүлэн, олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааг нэвтрүүлсэн, техник технологийн хэрэглээг дэлхийн төвшинд хүргэсэн, чадварлаг инженерийн баг бүхий хамт олон болон хөгжихөөр зорилт тавин ажиллаж байна.

 

БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ

“ЭН ПИ ПЕТРОЛИУМ” ХХК нь шатахуун, тос тосолгооны бүтээгдэхүүнүүдээ нефтийн зах зээлийн хэрэглэгчид болох уул уурхай, эрчим хүч, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын харилцагч байгууллагууддаа улсын бүртгэлтэй сав, хяналт бүхий стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахаар дамжуулан хүргэдэг.

Манай компани Монгол улс даяар бүтээгдэхүүн үйлчилгээгээ тусгай зориулалтын авто машинуудаар түргэн шуурхай хүргэлт хийдэг.

Харилцагч байгууллага тус бүрийг хариуцсан борлуулалтын менежерүүд нь нийлүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, тээвэрлэлт, хөгжүүлэлт зэрэгт анхаарал хандуулан ажиллахаас гадна харилцагч байгууллагуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах зарчмыг зорилт болгодог.

Шатахууны нэр төрөл:
– АИ-92 автобензин евро 3 стандарт
– Дизель түлш өвөл, зуны евро 3 болон евро 5 стандартын

НЕФТЬ ХАНГАМЖИЙН САЛБАРЫН БАЙРШИЛ

Улаанбаатар хот

  • СХД, 1500 м3-ийн багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулах
  • ШТС-7 Төв аймаг
  • ШТС-8 Төв аймаг

Хөдөө орон нутаг 

  • Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 700 м3-ийн багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулах
  • ШТС-1 Ховд аймаг, Дарви сум
  • ШТС-2 Ховд аймаг, Үенч сум
  • ШТС-3 Өмнөговь аймаг, Ханбогд сум
  • ШТС-4 Өмнөговь аймаг, Ханбогд сум, Цагаан Хад
  • ШТС-5 Өмнөговь аймаг, Баян-Овоо сум 60км дахь зам

ТОС ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛ

Моторны масло Kixx брэндийн нь GS Caltex үйлдвэрийн бүтээгдэхүүн бөгөөд БНСУ-д тосны борлуулалтаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн юм. Энэ тос нь суудлын хөнгөн тэрэг болон бага даацын ачааны машинуудын бензин хөдөлгүүрт зориулагдсан олон зэрэглэлтэй тос бөгөөд ашиглалтын бүх нөхцөлд таардаг. API SM, SL, SJ, SH буюу ILSAC GF-3 маркийн зууралдалт багатай, тосолгооны явцад ямар нэгэн байдлаар тасралт үүсдэггүй онцлогтой. Энэ нь тосыг дээд зэрэглэлийн үндсэн тосноос гарган авсан нэмэлт бодисуудыг хийж чанарыг нь сайжруулсан тул хөдөлгүүрийн эд ангиудад үүсэж эхэлж буй элэгдэл, халалтаас үүсэж болзошгүй хэв гажилт болон хөдөлгүүрт хагшаас үүсэхээс бүрэн хамгаалж, ажиллагааг мэдэгдэхүйц сайжруулсан. Бид бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулан өөрсдийн ШТС-аар борлуулаж байна.

веб хуудас: НП Петролиум ХХК

© 2025 он. Нью прогресс групп. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.