ТАНИЛЦУУЛГА
Алсын хараа
Урт хугацааны үнэ цэнийг эрхэмлэн, дэлхийд үнэлэгдэх бүтээн байгуулалтыг цогцлоож, харилцагч, түншийнхээ хүлээлтээс ямагт илүү тав тухыг санал болгож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна.
Эрхэм зорилго
Хөгжлийн түүх, хүний нөөцийн өндөр чадвар, орчин үеийн шилдэг техник технологи, бүхий бүс нутагтаа Монголын нэрийг гаргасан үндэсний бүтээн байгуулагч брэнд байна.
Үнэт зүйлс
1.Байгууллагын зорилгыг өөрийн хүсэл тэмүүлэлтэй уясан мэдлэгтэй чадварлаг ажилчид
2.Багаар ажиллах зарчим буюу нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байх хамт олонч үзэл
3.Барилгын салбарын шилдэг техник технологи, инноваци
4.Бага зардлаар ихийг бүтээх сонирхол
5.Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн чанар
6.Биднийг үргэлж дэмждэг хэрэглэгчид
Баримтлах бодлого
1.Бид чанартай материал, хариуцлагатай чадварлаг ажиллах хүч, орчин үеийн техник технологийг ашиглан норм, стандарт, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн цагийн шалгуур даахуйц үнэт өвийг бүтээнэ.
2.Бид аливаа аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж, дэг журам, эмх цэгц, сахилга хариуцлагыг аюулгүй ажиллагааны үндэс гэж үзнэ.
3.Бид байгаль хүрээлэн буй орчин дахь нөлөөллөө хамгийн бага байлгахыг эрмэлзэх ба илүү таатай орчин бүрдүүлнэ.
4.Бид ажилтан албан хаагчид, хамтран ажиллах байгууллагаа ажиллах таатай нөхцөл, орчноор хангаж ажилтны өсөж дэвших ажлын байран дахь сургалт хөгжлийг тасралтгүй ханган ажиллана.
5.Бид үйл ажиллагаандаа олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлж, түүнийг мөрдөж, хадгалж, тасралтгүй сайжруулах арга хэмжээ авч ажиллана.
“Эй Жи Жи Эс” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа өргөжиж тэлэхийн хирээр Монгол улсын хөгжил дэвшил болон бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2009 оны 10 дугаар сард байгуулсан.
Үүсгэн байгуулагдсанаас хойш 10 жилийн хугацаанд гадаад худалдааны чиглэлээр ажиллаж байгаад 2018 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагааг явуулж эхлээд байна.
Манай компани нийт 65 ажилтан, хүний нөөцтэйгөөс 90% нь дээд боловсролтой инженер менежерүүд, 10% нь техник мэргэжлийн боловсролтой дадлага туршлагатай ажилтнууд байдаг. Бид ажлын туршлагатай, мэргэжлийн боловсон хүчин, удирдах болон инженерийн чадварлаг ажилтан, техникч, мэргэжилтэй байнгын болон гэрээт ажилтантайгаар нэг зорилго, зорилтын төлөө нэгдсэн эвсэг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн ажилчдынхаа сурч хөгжих, өсөн дэвжих бололцоог бүхий л талаар дэмжихийн сацуу сургалт хөгжлийн оновчтой хөтөлбөрүүдийг ажилтнууддаа зориулан тогтмол хэрэгжүүлдэг.
Тус компани барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг болж, их хотын бүтээн байгуулалт, өнгө үзэмжид нэмэр болохуйц олон төслийг амжилттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.
Үүний нэг жишээ нь “Хан Төгөл” тансаг зэрэглэлийн амины орон сууц болон “Грийн Гарден Резиденс” дундаж зэрэглэлийн орон сууц барих төслүүд юм. Бид энэхүү төслийн үйл ажиллагаандаа Европын болон олон улсын жишигт хүрсэн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн хэрэглэгчиддээ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, ТОХИЛОГ барилгыг хүлээлгэн өгөхөөр чармайн ажиллаж байна.